Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаархи сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. 12:00 цагийн байдлаар сонгуулийн дахин санал хураалтын ирц 18.83 хувьтай байгаа ажээ.
Харин аймгийн дүнгээр 17.33, нийслэлийн дүнгээр 20.6 хувьтай байна хэмээн СЕХ-оос мэдээллээ. Иргэдийн идэвх сайн байгаа ч анхан шатны санал хураалтын дүнтэй харьцуулахад хоёр хувиар бага байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн юм. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн санал ч анхан шатны санал хураалтаас тодорхой хэмжээгээр буурчээ.
Дахин санал хураалтын явцад сүлжээ тасрах зэрэг өөр хүчин зүйл гаргахгүйн тулд үүрэн холбооны үндэсний оператор компаниудтай ч хамтарч ажиллаж байгаа юм байна. 12.00 цагийн байдлаар дахин санал хураалттай холбоотой ямар нэг зөрчил илрээгүй бөгөөд Төв аймагт гарсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна гэв. Ирцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.