Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй юм. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.