ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМХТ-ийн албаны дарга, мэргэжилтнүүд Орхон аймгийн ЭМБ-ууд, тэдгээрийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ЭМХТ-ийн үйл ажиллагаа үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, дэмжин туслах ажлын хүрээнд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Хүний нөөцийн хөгжил, цахим шилжилт, чанар, магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн статистик, эмчийн цаг захиалгын дуудлага зохицуулалт, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалт, эрүүл мэндийн үндэсний тооцоо, бодлогын судалгааны асуудлуудаар мэдээлэл хийж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсон, сонирхсон асуултанд хариуллаа.