Монгол Улсад Санхүү, эдийн засгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 111 жилийн ой, Санхүү, бүртгэл эдийн засгийн ажилтны өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нгэж байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, биеийн тамир, спортоор хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой спортын хоёр төрөлт тэмцээн өнөөдөр ҮБХИС-ийн спорт зааланд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд БХЯ-ны харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын болон ЗХЖШ-ын харьяа Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, анги, салбар, Төрлийн цэргийн командлалууд, БИЦУГ-ын харьяа анги, салбарын санхүү, бүртгэлийн албаны бие бүрэлдэхүүнээс бүрдсэн 18 багийн тамирчид воллейбол, ширээний теннис гэсэн төрлөөр өрсөлдөж буй.
Батлан хамгаалах яамны СХОХ-ийн дарга хурандаа Д.Ганбат тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад Санхүү, эдийн засгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 111 жилийн ой тохиож байна. Мөн санхүүч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэн хүн бүхний баярын өдөр гэж хэлж болно. Уг өдрийг тохиолдуулан бид энэхүү спорт өдөрлөгийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирсэн. Цаашид Батлан хамгаалах салбарын санхүүчдийн бие бялдрын өв тэгш хөгжил, спортын өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэхэд энэхүү уламжлалт тэмцээн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ингээд та бүхэнд Батлан хамгаалахын сайд, сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Санхүүчдийн өдрийн мэндийг хүргэе. Баг тамирчид, хөгжөөн тэмжигчдэд биеийн тамир, спортын өндөр амжилтыг хүсье” хэмээн тэмцээн нээснийг мэдэгдэв.
Энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлч дэд ахлагч Н.Жавхланням "Цэргийн нөхөрлөл" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.