Лу.Гантөмөр АН-ын даргаар СОНГОГДЛОО

АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор өнөөдөр АН намын даргаа сонголоо. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон байна.

Түүнийг яг одоо Их хурлаараа батламжлах гэж байна. Харин үүний дараа УДШ-д албан ёсоор бүртгүүлэх зэрэг ажиллагаа хийгдэх юм.