Энэ оны нэг, хоёрдугаар сард оруулж ирэхээр төлөвлөсөн 224 автобус бүгд Улаанбаатар хотод иржээ.
Тодруулбал, нэгдүгээр сард 117, хоёрдугаар сард 207, нийт 224 автобус Улаанбаатар хотод ирээд байна. Автобусны парк шинэчлэлийн хүрээнд цаашид 2024 он хүртэл нийт 1000 автобусаар парк шинэчлэл хийх аж. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сүүлийн 13 жил парк шинэчлэл хийгээгүй байсан юм.