УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад байгаа билээ.
Мөн хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг тус тус соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.