Дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цаснаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин техниктэй ажиллалаа. Замын нуух, мөсжилт үүссэн газруудыг цэвэрлэх ажил одоо ч үргэлжилж байгаа юм.
Мөн зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 266 тонн бодис, 250 тонн давс цацсан юм. Чанарын шаардлага хангахгүй давс нийлүүлсэн аж ахуйн нэгжийн давсыг буцааж, оронд нь сайн чанарын давс авсан гэдгийг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер онцолж байлаа.