БНСУ-д 2024 онд болох Өвлийн олимпын үеэр тус улс Монголын түүх соёлын сурталчилгааны ажилд хамтран оролцож, “Welcome to Mongolia” үйл ажиллагаа зохион байгуулахаар боллоо. Энэ талаар БНСУ-д болж буй “KOPIST-2023” өндөр дээд хэмжээний чуулганы үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүдтэй уулзах үеэр тохиролцлоо.
Уулзалтаар мөн Монгол Улс, БНСУ-ын хамтарсан олон улсын аялал жуулчлалын форумыг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн Ян яны нислэгийг сэргээх болон цар тахлын өмнө мөрдөж байсан транзит нислэгийн үеэр уян хатан орж гардаг нөхцөлийг сэргээхэд анхаарч ажиллахаар болов.
Уулзалтад Монголын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.