Улсын хэмжээнд одоогоор 72.2 мянган га талбайд үр тариа тариалаад байна.
Үүнээс 71.8 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо, 70 га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийт 80.7 мянган га талбайд тариалжээ. Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 19.5, төмс 10.5, хүнсний ногоо 7 хувьтай байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Энэ онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, 351 мянган га-д уринш боловсруулах аж.