УИХ-ын даргын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Улаанбаатар хотын төв энэ сарын 26-28-нд болно.
Номын баярт оролцогчдын хүйсийн харьцааг авч үзвэл 63.9 хувь нь эмэгтэй, 36.1 хувь нь эрэгтэйчүүд эзэлдэг. Харин 75.4 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд, үүнээс ЕБС-ийн сурагчид бараг талыг нь буюу 49.6 хувийг эзэлдэг байна.
Түүнчлэн номын баярт ирсэн хүмүүсийн 95 хувь нь ном худалдан авдаг бөгөөд 83.3 хувь нь нэгээс дээш тооны ном худалдан авадг байна.