Хүнсний ногооны 40.1 хувийг хурааж аваад байна

ХХААХҮЯ-ны ургац хураалтын явцын мэдээллээр, улсын хэмжээнд есдүгээр сарын 25-ны байдлаар 19.2 мянган га талбайгаас 26 мянган тонн үр тариа хурааж аваад байна.

Тодруулбал, 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс, 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо,  7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн ургамал, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Одоогоор төмс хураалт 39.8 хувь, хүнсний ногооны хураалт 40.1 хувьтай байгаа аж.