Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус, өдөртөө 0-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +9+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.