Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) сонсголтой холбоотой хоёр тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн, ХШТХ-ны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлаар танилцууллаа. 

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр сонсгол зохион байгуулах бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нийт 268 хүн, албан тушаалын нэрийг хавсралтаар баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг зарлан мэдээлэв. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм.

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмэлтээр оруулахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, МонголбанкаасМонголбанкны Ерөнхийлөгч, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2014 оны А-119, А/132 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Монголбанк, Гаалийн ерөнхий газрын хамтран ажиллах тухай журам”-ын Хавсралт 2.3-т заасан (2010-2023) дэлгэрэнгүй мэдээлэл; Зам, тээврийн хөгжлийн яамнаасТавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа эрхэлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн тоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулан нүүрс тээврийг 2010-2023 онд  хэрхэн зохион байгуулж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгож байгаа олон улсын тээвэр хийх байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсан болон 2010 оноос хойш үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангууд; Дэлхий дахинд коронавирус(Ковид-19)-ын халдвар тархсантай холбогдуулан хөл хорио тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн ажлыг хэрхэн зохион байгуулсан талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтууд; Татварын ерөнхий газраас: Татварын ерөнхий газрын дарга болон тус газрын Том татвар төлөгчдийн газар, Улсын төсвийн орлого хяналтын газар, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа албан тушаалтнууд (2008-2023 оны хугацаанд хамаарах)-ын овог, нэр, регистрийн дугаар, томилогдсон болон чөлөөлөгдсөн огноо, холбоо барих утас; “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн эрсдэлийг тодорхойлсон дүгнэлт, холбогдох мэдээлэл; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраасӨмнөговь аймгийн Ханбогд суманд газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй 2018-2023 онд олгосон газар эзэмшигчийн судалгааг файлаар, мөн 2018-2023 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь; Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас: “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас 2010-2017 онд нүүрс худалдан авч экспортолсон нийт хэдэн аж ахуйн нэгжид тус бүр хэдэн ширхэг улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарын хамт; Улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл 2010-2023 онд олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс, регистрийн дугаар, холбогдох бусад мэдээлэл; Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд 2010-2023 онд жил тус бүр улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл хэдэн ширхгийг солилцож байсан, түүний зарцуулалтын тайлан болон жил бүр хэдэн төгрөгийг татан төвлөрүүлж, хэрхэн зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй судалгаа, тайлбар, нотлох баримт; ”Монголын төмөр зам” ТӨХК-иас: “Mckinsey and company” компаниар гүйцэтгүүлсэн “Шинэ төмөр зам”-ын ТЭЗҮ-ийг англи, монгол хэлээр, зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил дүгнэсэн акт, ажлын хөлс шилжүүлсэн баримт, ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээсТавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжийн бүртгэлийн дугаар бүхий жагсаалт, байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар; ”Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас: Ерөнхий болон туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, удирдлагын холбоо барих утас бүхий жагсаалт; Ажил гүйцэтгэх гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар хувь; Туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэсэн ажил дүгнэсэн акт, олгосон санхүүжилт; ”Эрдэнэс МГЛ” ХХК-аас: ”Эрдэнэс Таван Толгой” уурхайд 5 ширхэг автосамосвал нийлүүлэх ЭТТ-29/10/2010 дугаартай гэрээг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний тендер шалгаруулалттай холбоотой баримт бичиг; ”Бодь интернэшнл” ХХК-иас: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, шилжүүлэн ачих терминал, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам зэрэг 4 бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон болон оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай тус компанийн байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбарыг авч Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.