Нийслэлийн автозамын зарим хэсэгт өнөөдөр, маргааш түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ннд манай улсад албан ёсны айлчлал хийж буй. Үүнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж зэрэг замд богино хугацаагаар хязгаарлалт хийнэ.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд Та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна.