Монголын хуульдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг сонгохоор заасан. Энэ дагуу тус холбооноос Гуравдугаар их хурлаа өчигдөр буюу энэ сарын 28-нд зарлан хуралдуулсан юм. Холооны Ерөнхийлөгчид П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Д.Түвшинтамир, Ж.Хунан гэсэн чадварлаг зургаан хуульч нэр дэвшсэн бөгөөд хурлын үеэр Б.Баярсайхан нэрээ татжээ. Ийнхүү шинэ Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалтад оролцсон 534 төлөөлөгчийн олонх Ж.Хунанг сонгожээ.
Мөн өчигдрийн хуралдаанаар тус холбооны болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн баталжээ.