2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнээс муу үнэлгээ авч, сонгуулийн даваанд бүдэрч ялагдсан МАН-ын дараагийн дарга хэн болох бол.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий нөхийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд монгол ардын нам удирдлагуудаа хэдхэн хоногийн дараа шинэчлэн сонгохоор их хурлаа зарлаад байгаа.
Намын дарга нь ерөнхий сайд байхаар намынхаа дүрмэнд заасан байдаг. Тэгэхээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болж ажлаа хэвээр нь үргэлжлүүлэх ёстой, намын дарга болж чадахгүй бол Ерөнхий сайдын суудлаа өгөх ёстой юм.
Монгол ардын намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Э.Эрдэнэбат нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өрсөлдөнө гэх мэдээлэл сошил ертөнцөөр цацагдаад байна.