УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 17.00 цагийн үед ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай горимоор авч хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаас уг хоригийг дэмжихгүй хэмээн үзсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьж, хориг тавьсан тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн билээ.