10.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 5, 2024

Спорт

Монголын шигшээ 3:0-ээр хожигдлоо

"Катар - 2022" ДАШТ болон 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсын эсрэг хийж хожигдлоо. Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ээр манай шигшээ баг Тажикстанд ялагдсан юм. Ийнхүү энэ удаагийн хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд, Тажикстаны шигшээ багаас 21 дугаартай Джалилов тоглолтын...

Жюү жицүгийн УАШТ-д ОХУ-ын тамирчид өрсөлдөнө

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням /2020.01.11-12/ гарагт Спортын төв ордонд болно. Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээнийг насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн...

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа...

Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө

Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохой чаргаар аялах эрхийн төлөө онлайн санал асуулга энэ сарын 15-наас албан ёсоор эхэлжээ. “Fjallraven” нохой чарганы уралдааны өмнөх жилүүдийн ялагчид Монголоос "цэнхэр үст" Э.Цэрэн 2015, АНУ бүсээс Б.Загдаа 2016, Бааска 2017, C.Номин 2018 нар байсан юм. Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөх ажээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс...

Э.Содномпилжээ ДАШТ-ий Классик төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Рио 2016” паралимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан болов. Тэрбээр энэ тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д 247 кг өргөж дэд аварга болсон бол АНУ-ын тамирчид алт, хүрэл медалийн эзэд болжээ. Э.Содномпилжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын ДАШТ-ээс ийнхүү мөнгөн медаль хүртэж байна. Монголын баг тамирчдаас Дэлхийн залуучуудын...

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. ​Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо. 

МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит цомын төлөөх футзалны тэмцээн болно

Хэвлэл мэдээллийн ууган байгууллага үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхт ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалны хөлбөмбөгийн тэмцээнийг ирэх сарын 14-15-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалны ордонд зохион байгуулна. Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын /сонин, сайт, радио, телевиз/ сэтгүүлч, ажилтан албан хаагчид болон хэвлэлийн төлөөлөгчид оролцох бөгөөд байгууллага тус бүр эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчнаас бүрдсэн 1-2 баг бүрдүүлж мэдүүлгээ хүргүүлнэ. Тэмцээнд оролцох багуудын...

М.Уранцэцэг Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

Индонез улсад болж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг БНАСАУ-ын бөх Жон Юү Саныг цэвэр Азийн наадмын хүрэл медаль хүртлээ. Өчигдөр барилдсан манай жүдогийн тамирчдаас хоёр эмэгтэй жүдоч медалийн төлөө үлдсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ганцэцэг өрсөлдөгчдөө ялагдлаа.

Эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (III.17-18) Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед (Туркийг оролсон) гэсэн найман орны баг өрсөлдсөн. Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн...

М.Лхагвагэрэл хүнд жингийн анхны дэлхийн медальтан болов

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов. Тэрбээр өчигдөр буюу ням гарагт Осло хотын “Жордал Амфи” ордонд болсон барилдаанд хүч үзэж Монголын чөлөөт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
10.1 ° C
10.1 °
10.1 °
57%
11kmh
75%
Дав
19 °
Мяг
24 °
Лха
10 °
Пүр
9 °
Баа
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ