Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц,...
Голууд үерийн аюултай түвшинг 60 см хүртэл даваад байна
Улаанбаатар хот орчимд Туул, Дарханы Хараа, Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд Хэрлэн, Балж, Онон, Улз гол одоогоор үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см даваад байна.
Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын үеэр буюу энэ сарын 10, 11-нд Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтайг ЦУОШГ мэдээллээ. Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй иргэд үер усны аюулаас сэрэмжилж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж...
Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа
Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа. Гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн юм.
“Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон...
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн...
Сэлбэ, Дунд гол дагуу 70 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргаж, ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэсэн...
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Нгуэн Даун Тань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хошимин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуэн Ван Нэн болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Нгуэн Даун Тань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна
СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм. Тус өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзлаа.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4604 сурагч гурван ээлжээр хичээллэсэн....
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Үүнд:
БЭ:1 “Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх...
Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замыг шинэчиллээ
Өнгөрсөн сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд буй.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олонд тав тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр дээрх 9,4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар...
“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус явж эхлэхээр боллоо. Тодруулбал,
Х:19 “Чингис хаан нисэх буудал - Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал - Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр,...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
85%
2kmh
100%
Лха
-9
°
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-15
°
- Advertisement -