СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад...
УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг 35 дахь удаагийн Номын баяр маргааш нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Номын баярын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин...
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Онцгой байдлын ерөнхий...
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ
Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах...
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсын Токио хотноо зохион байгуулж буй “Sushi Tech Tokyo 2024” хотын дарга нарын форумд оролцож байна. Энэ үеэр Токио хотын Захирагч Юрико Койкэтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар Япон улсын технологи, сайн туршлагыг нутагшуулах хүрээнд хамтран ажиллах санамж байгууллаа.
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийн талаар санал солилцов.
Нийслэлийн хэмжээнд 1452 хүүхдийн тоглоомын талбай байдаг. Эдгээр...
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
2021 онд эхэлсэн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах, харилцааны бэлгэ тэмдэг болох энэ төсөл нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар...
"Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх" төслийн III үе шатны хаалтын хуралдаан боллоо
НЗДТГ, БОАЖЯ болон “Жайка” олон улсын байгууллага хамтран 2010 оноос эхлэн "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн эхний үе шат 2010-2013 онд хэрэгжсэн бол II үе шат 2013-2017 онд хэрэгжсэн юм. Харин төслийн III үе шат 2018 оноос эхэлсэн бөгөөд энэ оны 7 дугаар сард дуусна.
Өнөөдөр тус төслийн III үе шатны хаалтын...
Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-тай хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд Япон улсад айлчилж байна. Энэ хүрээнд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгууллагаас олон төсөл...
28-тай эмэгтэй салааны захирагч
Цэрэг, цагдаа, хүчний байгууллагын харьяа анги, нэгтгэлүүдэд эмэгтэй салаан захирагч байдаг ч их биш.
Бид энэ удаа Онцгой байдлын амаргүй албанд ажилладаг нэгэн салаан захирагч эмэгтэйг онцолж байна. Тэр бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 18 дугаар ангийн салаан захирагч Б.Үүрийнтуяа юм. Дөнгөж 28-хан настай тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө 22-тойдоо тус ангид салаан захирагчаар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
63%
2kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-12
°
- Advertisement -