Оюутнууд хотын үйлдвэр соёлын газруудтай танилцана
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан хамрагдана. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан...
Төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 55.4 тэрбум төгрөг зарцуулна
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн тавдугаар сард Засгийн газарт нэмэлт хэлэлцээ хийх шаардлага тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл ахиц гаралгүй эцэстээ багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан хийж, ажил хаялт ч зохион байгуулаад эхэлсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц олохын тулд нийгмийн зөвшлийн талууд нэн...
Амиа алдсан 14 иргэний цогсыг Улаанбаатарт авчирлаа
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах явцдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 14 хүний цогцсыг Улаанбаатарт хотод тээвэрлэн авчраад байна.
Яг одоо сураггүй болсон 17 хүний ар гэрийнхнийг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд дуудаж цогцос таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар эх сурвалж хэллээ.
Сураггүй болоод олдоогүй байгаа гурван хүнийг эрэн хайх ажиллагааг маргааш үргэлжлүүлнэ.
Ө.Энхтүвшин: Амиа алдагсдыг түргэн хугацаанд Улаанбаатар руу тээвэрлэх үүрэг өгсөн
https://www.facebook.com/SBNMongolia/videos/1524240574308639/
ОБЕГ: Цасны гүн 3-5 метр хүрээд байна
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон.
Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна....
У.Хүрэлсүх: Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж, асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгаврыг өглөө.
2015 онд Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, тендер зарлан 5 компани шалгарч эцэст нь Японы “JICA” олон улсын байгууллага, Монгол Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд шалгарсан байна....
Б.Батзориг: Төрийн үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай, үр дүнтэй байхад анхаарч ажиллана
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өчигдөр яам болон харьяа газруудын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.
Тодруулбал, цаг үеийн тулгамдсан асуудал болох өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад нөөц бололцоогоо дайчлан, төрийн бодлогыг иргэдэдээ чиглүүлж, үйл ажиллагааг нь ил тод байлгаж, үр дүнтэй ажиллах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх энэ том салбарын үйл ажиллагаа,...
С.Чинзориг: Цалин хөлсийг ур чадварт тулгуурлан олгодог тогтолцоонд шилжинэ
Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн.
Түүнчлэн Боловсрол,...
Хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо
Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэгддэг гагнуурын электродын хэрэглээний дийлхэнх хувийг бид импортоор авч байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэдэг ”Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гээд томоохон үйлдвэр, аж ахуйн нэжгүүд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК гэхэд л үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа өдөрт 60 тонн гагнуурын электрод хэрэглэдэг аж. “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын эрдэмтэд энэ хэрэгцээг...
110 кг жинтэй залууг ажилд аваагүй "Оюу толгой"-г шүүх хурал хойшилжээ
“Оюутолгой” компани 110 кг жинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй шалтгаанаар иргэн Ц.Чинбат шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Хэт тарган гэх үндэслэлээр ажилд аваагүй үйлдлийг хүний эрх зөрчсөн байна хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Иргэн Ц.Чинбатын гомдлыг энэ сарын 23-ны 13.30 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан хэдий ч нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулжээ. Учир нь...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
3.1
°
C
3.1
°
3.1
°
44%
2kmh
0%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-12
°
Мяг
-12
°
Лха
-10
°
- Advertisement -