"Салаавч" Ц.Баярцогтыг батлан даалтад гаргажээ
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Түүнийг хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүсэн байна.
Шүүх хурлын үеэр Улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж аваагүй байна. Мөн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг...
Олон улсын байгууллагаас хандивласан автомашиныг улсын нөөцийн салбаруудад хүлээлгэн өгөв
Онцгой байдлын албаны техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэхэд зориулан “Мерси Кор” олон улсын байгууллагаас “УАЗ-469” маркийн гурван автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Автомашин хүлээлгэн өгөх ажиллагаанд “Мерси Кор” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх, хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр дээрх...
30 дугаар цэцэрлэг 40 хүүхдийн шинэ байртай боллоо
Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 30-р цэцэрлэгийн дэргэд нэг давхар цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэгт дүүргийн 11, 12, 23 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар 2 хүртэлх насны 60-аад хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Харин өргөтгөлийн шинэ байртай болсноор дээрх хороодын 40 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа бөгөөд дээр цэцэрлэгийн өргөтгөлийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Төмөрчөдөр санаачлан Солонгос...
С.Батболд: Засгийн газраас дэмжлэг авбал гэр хорооллын янданг бодитоор цөөлнө
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх,...
16 иргэн “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас орон сууцны түлхүүрээ авлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.
“Гэр хорооллыг...
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх...
“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар их дэлгүүрийн захирал Г.Баттүшиг...
Монголоос 2000 жилийн настай мумми олджээ
Монгол Алтайн нурууны Шивээт хайрхан ууланд малтлага хийж явсан Өмнөд Солонгосын археологичид 2000 жилийн өмнө амьдарч байсан байх магадлалтай эрэгтэйн занданшуулсан шарил олсон талаар өчигдөр “Yonhap” агентлаг мэдээлэв.
Малтлагын багийн археологичид МЭ III-V зууны үеийн барилгын хоёр туурь, 2000 жилийн өмнөх гурван жижиг чулуун булш олсон аж. Булшнуудыг нарийвчлан судлах явцад нэгнээс нь эл мумми гарчээ. 165-170 см өндөр, зүүнээс баруун тийш чиглэсэн энгэр бүхий...
“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа.
“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нээж хэлсэн үгэндээ жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, эх хэлээ хадгалж...
“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна.
Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм. Тиймээс эцэг, эхчүүд, хүүхэд багачууд та...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
79%
2kmh
40%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-12
°
Лха
-10
°
- Advertisement -