Алба хаагчид сэтгэл зүй, сэргээн заслын эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/171 тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Жаргалант” сэргээн засах сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна.
Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн бөгөөд хоёрдугаар ээлжинд 31 алба хаагчийг хүлээн аваад байгаа юм.
Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрас 13...
Хааны эрэлд-2017: Соёлын өдрүүд эхэллээ
"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын соёлын өдөрлөг болсон бөгөөд тэд үндэсний бүжиг, дууг сонирхуулахын зэрэгцээ "Улаанбаатарын үдэш" дууг үзэгч олноо толилуулсан нь олны анхаарлыг татжээ.
“Зөөврийн хурд хэмжигч” хүлээлгэн өглөө
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт нэг бүрийн үнэ нь 14,5 сая төгрөг бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийн “Зөөврийн хурд хэмжигч төхөөрөмж” хүлээлгэн өгснийг үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 408 км авто замд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын...
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” форумыг Монгол Улсад зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Форумын сэдэв, хугацаа, салбар хуралдаануудын талаар санал солилцов.
“Юуны өмнө бид бүхний саналыг хүлээн авч “Байгаль орчинд...
Сонсголонгийн гүүрийг өргөтгөхөөр газар чөлөөлөлтийг хийлээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа.
Үүний нэг Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төсөл юм. Уг төслийн хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийжээ.
Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээ бүхий төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн групп, туслан гүйцэтгэгчээр Ган гүүр ХХК шалгарч, төслийн...
Улсын хэмжээнд 4 түймэр асч байна
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан галыг өчигдөр 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Түймэр Хүдэр сумаас зүүн зүгт 20 км-т гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 94 хүн, 5 техник...
Алга болсон хүүхдийг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө
Өчигдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүссэн.
Үерийн үеэр 40 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд үерт өртөж нас барсан. Дөрвөн хүүхэд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн.
Харин 1 хүүхэд сураггүй болсон тул нийслэлийн Аврах анги-105-ын бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан шөнийн 00:20 цагт 5 настай хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө...
Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамжийн хүрээнд “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1,2,3 дугаар баазын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, хотын нийтийн тээврийн стандартын хэрэгжилттэй танилцан, хагас жилийн ажлын тайлангийн гүйцэтгэлийг сонсож үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөх, техникийн бүрэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж осол авааргүй ажиллан, хөдөлмөр аюулгүй...
Өгөөжийн уулзварыг түр хаана
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана.
Зам хаагдахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “СЭЛБЭ АМРАЛТ-МУБИС-ВОКЗАЛ” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Чиглэлийн замналыг дараах зурагт харуулав гэж нийслэлийн Тээврийн газраас...
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа.
Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна.
Мөн хүүхдийг...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
85%
4kmh
75%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -