А.Гансүхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байгааг бид өмнө мэдээлсэн. Уг хурлын шийдвэрийг шүүхээс ирүүллээ.
Өмнө нь анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас үл хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичээд, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Прокурорын эсэргүүцлийг шүүх хурлаар хэлэлцэж анхан шатны шүүхийг...
Голд живж байсан хүүхдийг аварчээ
Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй.
Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа туул голд хүүхэд усанд живж байхтай таарчээ.
Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Биеийн байдал хэвийн болсны дараа 11 настай...
Онцгой байдлын албанаас зургаан хурандаа цолтон төрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа.
ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн тасгийн дарга Р.Болдбаатар, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга Г.Хүрэлбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал У.Ганхөлөг, НОБГ-ын...
Шадар сайд түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдаа эргэлээ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг МТ 1001 дугаарын МИ 171Е загварын нисдэг тэргээр Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарч байгаа ой, хээрийн түймрийн голомт руу ниссэн.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа эргэн, тэдэнтэй уулзаж,...
Толгойтын автозам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна
Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн шөнийн 02:00 цагаас энэ сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл автозамын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй 4 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
Ч:62...
Наранд цохиулахаас сэргийлээрэй
Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 хэмээс дээш халж, бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Монгол Улсаас Иран улс руу мах экспортолж эхэллээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд өнөөдөр /2017.06.30/ Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ. Тодруулбал, “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа...
“Ягаан суудал” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна
“Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээгч, шинэлэг санаатай, идэвхитэй, урам зоригтой энтрепренёр болон ажил эрхлэгч ээжүүдийн бизнес санаагаа хөгжүүлэх, амжилтаа ахиулах, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн харилцан суралцах, хэлхээ холбоо тогтоох, өөрийгөө чадавхижуулах нэгдсэн боломж бий болгох үндсэн зорилготой.
“Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ МАМААПП санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аяныг эхлүүлсэн...
Засгийн газар өрх толгойлсон эх /эцэг/-чүүдийг дэмжинэ
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хүн амын өсөлтийг дэмжих, гурав хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой энэ хуульд:
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа
Эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд
Хүүхэд асрах чөлөөтэй болон ажилгүй, эсвэл оюутан эх 0-3 хүртэлх...
Аймаг, сумдыг эрчим хүчээр нэн даруй хангахыг үүрэг болгов
Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо.
Өнгөрсөн Лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
78%
2kmh
75%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-5
°
Баа
-5
°
Бям
-9
°
- Advertisement -