“ЯГААН СУУДАЛ” аян эхэлнэ
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна.
Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ...
Нийслэлийн Онцгой байдлын газарт 16 сая төгрөг хандивлав
Говь ХК-ийн захирал Ц.Баатарсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагийг хүлээн авч талархал илэрхийлжээ.
Энэ үеэр Говь ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгойгийнхон маань цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсэгт гал түймэрт авталгүй хохиролд багатай өнгөрсөн. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархалаа илэрхийлж Говь ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж...
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтыг нийгмийн амин чухал асуудал болоод байгаа хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан зохион байгуулж байгаа юм.
Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын үндсэн зорилго нь чанар, эрүүл ахуйн баталгаатай,...
9 дүгээр сарын нэгэн гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дуусна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор болсон байна.
Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн...
128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно
Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн...
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо.
Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм.
Мөн баруун бүсэд 10 МВт-ын...
Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө
Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал:
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд,
Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,
Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн...
Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо
Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3,5 км авто зам, Баянхошуу багийн 2,5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ.
Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж...
Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагслаа
Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дахин санал хураалтын товыг наашлуулах шаардлага хүргүүлээд байгаа.
Түүнчлэн тус холбооны гишүүд СЕХ-ны байрны гадаа талбайд нь жагсаал хийж байна.
Тэд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах, хуулиа биелүүлэх, эрх баригчдаас хараат бус ажиллах, ард түмний эрх ашигт үйлчлэхийг шаардаж байгаа аж.
Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна
Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд авто замын хөдөлгөөнийг 2017 оны 6 дугаар сарын 28-наы өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны 23 цаг хүртэл хязгаарлаж, хучилтын ажил хийж байна.
Иймд иргэд дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө соёлтой оролцоорой
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
61%
3kmh
75%
Мяг
-13
°
Лха
-9
°
Пүр
-5
°
Баа
-7
°
Бям
-13
°
- Advertisement -