-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 30, 2024

Нийгэм

“Бүс ба зам” сайд нарын III хурал”-д цахимаар оролцлоо

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд  зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Бүс ба Зам” сайд нарын III хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцлоо.  БНХАУ-ын Бээжин хотноо танхим болон цахимаар зохион байгуулагдсан...

Үндэсний их баярын наадмын босгон дээр “Мөрөөдлийн” байшин сүндэрлэж, гэнэтийн бэлэг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газар, Ахлагчийн зөвлөлөөс санаачлан TV9 телевиз, Араг продакшнтай хамтран "Мөрөөдөл биелдэг" төслийг хэрэгжүүллээ.  Төслийн  хүрээнд 0.07 м2 газар болон хашаа, 8х10 хэмжээтэй байшинг тус тус барьж, сүндэрлүүлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах...

Эмчийн багц үзлэгт хамруулав

Тавантолгой түлш ХХК, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилчдаа эмчийн багц үзлэгт хамруулж байна. Эмчийн үзлэгийг гурван багцад 12 төрлөөр явуулж байгаа юм. Нэгдүгээр багц нь лабораторийн шинжилгээ, хоёрдугаар багц нь багажийн шинжилгээ, гуравдугаар багц нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээ явагдаж байгаа юм. Эмчийн үзлэгт нийтдээ 1874 ажилтан хамрагдана.

“УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны  хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр (2024.10.24) Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарета болон тус улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази ба Далайн бүс хариуцсан Бизнесийн хөгжлийн дэд захирал Анжело Сечини нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, хатагтай...

“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, хэлсэн үгэндээ “Цэргийн сургалт бэлтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар,...

Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг Хөвсгөл нуурт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа. Сургалт,...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг байнга мандуулж эхэллээ

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм. Хуультай холбогдуулан Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах...

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөл хуралдлаа

Тус сангийн шинэчлэгдсэн Удирдах зөвлөлийн 2024 оны II хурал өнөөдөр (2024.11.20) боллоо. Хурлаар архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн журам болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. Мөн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх болон ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай санал солилцов.

Онцгой байдлын 19 алба хаагч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр албан хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн, дэлхийд энх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
77%
2kmh
40%
Мяг
-15 °
Лха
-17 °
Пүр
-19 °
Баа
-16 °
Бям
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ