-18.9 C
Ulaanbaatar
Бямба, 11 сар 16, 2024

Нийгэм

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтанд орууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус...

ЭЕШ-ын үр дүнг онлайнаар авах боломжтой болжээ

ЭЕШ-ын статистик тайлангийн систем нь /www.stat.eec.mn/ Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг бодлого тодорхойлогч болон ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй, эрхийн зохицуулалттайгаар хүргэх улмаар боловсролын салбарын эргэх холбоог сайжруулж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харьцуулсан үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг тайлангийн систем нь Боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багш болон судлаачид шалгалтын үр дүнд тулгуурлан сургалтын чанар, нөхцөл байдлаа тодорхойлох улмаар...

Төрөлт өмнөх оноос 12.2 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны I улирлын статистик судалгаагаар улсын хэмжээнд 18 556 эх амаржиж, 18671 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.8, нас баралт 1.4 болсон байна. Эл тоон судалгаа нь өнгөрөгч оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.5 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3...

Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн...

Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем, аппликейшний 3.0 хувилбар шинэчлэгдэж, хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 19 төрлийн үйлчилгээ болон бусад хэрэгцээт мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломжтой болж байна. Тухайлбал, Тээврийн хэрэгслийн татвар төлөхТээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөхХот хоорондын авто зам ашигласны хураамж төлөхНийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕC” зөвшөөрөл цахимаар авахНийслэлийн гудамж,...

Халх голын ялалтын ойн хүрээнд хуучин хөшөө дурсгалыг сэргээн засварлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ. Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Улаанбаатар хотын...

Соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт,...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа.  Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их...

Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг урсгалаар явуулахаар зохион байгуулах юм.

Төрийн банк захирлуудаа цомхотгожээ

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Төрийн банкны захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргаж, тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 болгож цөөлжээ. Мөн банкны зарим удирдлагууд, ерөнхий захирлыг өөрчилсөн байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
71%
2kmh
0%
Бям
-7 °
Ням
-6 °
Дав
-5 °
Мяг
-4 °
Лха
-3 °
- Advertisement -

Шинэ мэдээ