50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна
Өвлийг угтан зуны улиралд 120 мянган тонн шахмал түлш бэлтгэдгээс одоогоор 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна.
Есдүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусахыг өвлийн бэлтгэл хангах, айл өрхийг шахмал түлшээр хангах хүрээнд хийж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзах...
Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй байна
7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг /Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд мөн Орхон голын адаг /Сүхбаатар/, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Чойбалсан/, Халх, Барх, Улз, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул /Заамар/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно
“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг наадам-Хүрээ цам...
Төрийн албаны тусгай шалгалт болно
Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарлагдсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын арван сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Сонгон шалгаруулалтын бүртгэл зургаадугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт эхэлж долоодугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагт дууссан. Шалгалтад найман сул орон тоонд 13 иргэн бүртгүүлэхээр...
Төвийн болон зүүн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Манай орны төв хэмгээр энэ сарын 20-нд, нутгийн зүүн хагаст энэ сарын 21-нд дуу цахилгаантай аадар бороо орох тул ЦУОШГ-аас үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүллээ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Халх голын сав газраар маргааш, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нөгөөдөр, баруун, говийн аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр энэ сарын 20-нд, төв,...
Төмс, хүнсний ногоо тарьсан талбайн хэмжээ нэмэгджээ
Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал:
үр тариа 348.1 мянган га-д,техникийн ургамал 128.8 мянган га-д,таримал тэжээл 75.3 мянган га-д,төмс 18.4 мянган га-д,хүнсний ногоо 16.5 мянган га-д,
Нийт тариалсан талбай 2023 оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурчээ.
Түүнийг төрлөөр авч үзвэл:
Б.Дөлгөөн: Улсын нүүр царай ард түмнээс гэдэгтэй адил Онцгой байдлын албаны нүүр царай бол алба хаагчид юм
Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байх, эх орон, ажиллаж буй салбартаа өөрийн мөр, түүхийг хэрхэн үлдээх нь хувь хүнээс шалтгаалах болов уу. Ингэж хэлэхийн учир Онцгой байдлын албанд олон жил ажиллаагүй ч мэдлэг, чадвар өндөртэй ёстой л шижигнэсэн залуу алба хаагчид олон бий. Залуу боловсон хүчний төлөөлөл ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академийг Монгол Улсаас Галын инженер мэргэжлээр төгссөн анхны...
ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх,...
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг...
Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна
Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.
Баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
85%
2kmh
75%
Лха
-8
°
Пүр
-5
°
Баа
-5
°
Бям
-9
°
Ням
-17
°
- Advertisement -