11.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Нийгэм

Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага...

Шинэ бүтээлийн дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж эхэллээ

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын ШУА хамтран "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар, академич Ш.Болд, ШУА-ийн Эрдэм шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан, Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж, Анагаах ухааны саалбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан нар нар салбар салбарын шинэ номоо...

Сэлбэ дэд төв 9000 гаруй айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжийг шийдэх хүчин чадалтай

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг...

“Нийслэл хот хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааны шагналтнууд шагналаа гардан авлаа

Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд: Хүүхэд, өсвөр үеийнхний санал бодлыг сонсох, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн бодит оролцоог бий болгох зорилготой “Нийслэл хот хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааныг 2020 оны 02 дугаар сарын 04-өөс 2 үе шаттайгаар зохион байгуулж дүнгээ гаргалаа. Уралдаан нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 нас, 10-13 насны сурагчдыг хамарсан бөгөөд уралдаанд нийт 94 бүтээл ирснээс Гар зургийн уралдаан: 6-9 насны ангилалд 1-р байр: БЗД- ийн...

Эртэч Монгол хөтөлбөр “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор үргэлжилж байна

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран “Соёлтой болгоё” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор үргэлжилж байна. Энэхүү аяны хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр мэдээлэл хийх байдлаар зохион байгууллаа. Одоогоор нийт 5000 ширхэг амны хаалт цугларсан бөгөөд үүнээс...

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа. Өнгөрөгч 2019 онд тус зөвлөлөөс 31 заалт, 6 бүлэг бүхий төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг нь сайжруулах, сургалт, судалгаа зохион байгуулах, техник технологийн шинэчлэл хийж тоног төхөөрөмжөөр хангах, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудын хүрээнд нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Үүний дүнд, гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 20.2 хувиар...

Тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон Тархины харвалтын үеийн гемикраниэктомия хагалгаа УНТЭ-т анх удаа

Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч: С.Алтан-Очир(ахлагчтай), Д.Энхболд, М.Золбоо Анестезиологи эмч Ц.Тунгалаг Мэс заслын сувилагч: Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ Анестезиологи сувилагч: Л.Цэцэглэн Резидент эмч: Г.Баттулга Үйлчлэгч: н.Отгонсүрэн нар 2020.03.04-ны өдөр мэдрэлийн мэс заслын гемикраниэктомия хагалгааг, мөн 2020 оны 04 сарын 06-ны өдөр тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг амжилттай хийлээ. Үйлчлүүлэгч 39-н настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон тул амь насны...

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй 3068 ширхэг тоглоомыг хураав

Энэ сарын 10-ны өдөр Замын-Үүд боомтоор гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 22 хайрцаг /3068 ширхэг/ үлээдэг тоглоомыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн хураан авчээ.

Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ. Үйлчилгээний салбарын шилдэг...

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ

Нийслэлээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн авто машины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт НЗДТ-ын хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтэс, газар зохион байгуулалтын алба болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн хурлаар дээрх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
11.1 ° C
11.1 °
11.1 °
30%
4kmh
40%
Ням
18 °
Дав
24 °
Мяг
21 °
Лха
15 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ