1.1 C
Ulaanbaatar
Мягмар, 9 сар 17, 2024

Нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:  Маргааш буюу энэ сарын 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь...

Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын төслийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д өргөн барихаар боллоо. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 10/13 дугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 162 тэрбум 42.5 сая төгрөгийн, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 35 тэрбум 808.4 сая төгрөгийн, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 8...

"Салаавч" Ц.Баярцогтыг 15 хоног баривчлах шийдвэр гаргажээ

Замын цагдаа руу салаавч гаргаж танхайрсан Б.Баярцогтод холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгч Х.Идэр даргалсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан 2 хоногийг хасч тооцохоор болжээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тодруулбал, давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Наадамчдын зам,...

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82.1 хувьтай байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаварын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн. 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд сайн ажиллах хэрэгтэй байна Энэ жил...

Багш нар ажил хаялтаа зогсооно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Уулзалтаар багш нарын...

Малчин Г.Сэнгэдорж: Солонгосоос нутагтаа ирээд мал маллаж амьдралаа баталгаажуулсан

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Эднийх өвлийг өнөтэй давах бэлтгэлээ бүрэн базаасан байлаа. Өвөлжилтийн бэлтгэл гэдэг малчид биднээс их шалтгаална. Малынхаа өвс, тэжээлээс гадна түлээ түлш, аргал, хоол ундаа базаах, өвөлжөөгөө төхнүүлэх гээд малчин бидний холч ухаан, хөдөлмөрч зан маш чухал хэмээн Г.Сэнгэдорж хуучилсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэж байгаад 2003 онд...

Ном зардаг "Дээлтэй ах" Ерөнхийлөгчтэй уулзаад...

Төв шуудангийн буланд ном зардаг, “Дээлтэй ах” хэмээн нэр авчихаад байгаа  Н.Баасандорж гуай  1989 оноос эхэлж ном зарж байгаа гэнэ. Харин яг энэ байрандаа 1996 оноос эхэлж зогсох болсон аж. Тэрбээр олон ч хэвлэлд ярилцлага өгсөн байдаг бөгөөд "Ном зарах их буянтай ажил шүү. Энэ ажил надад төдийгүй залууст ч үр өгөөжөө өгч байгаа байх. Ах дүүдээ тээр болсонгүй, үр хүүхдээ өлсгөсөнгүй, хэн нэгнээс...

ХХААХҮ-ийн сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр элит үрийн аж ахуйд зориулж ХХААХҮЯ-наас 500 сая төгрөгийн техникийн өргөтгөлийн хүрээнд трактор, комбайныг УГТХ-нд хүлээлгэж өгөх арга хэмжээ болсон. Энэ зуны гантай жил Монголын хөрсөнд тэсвэртэй гэдгээ баталсан “Дархан 144” сортыг улам сайжруулах, аж ахуйн зориулалтаар хөгжүүлэхэд уг техникийн шинэчлэл дэм болно хэмээн үзэж байна. Монгол улс хүнсний орон...

Шинэ сууцны дундаж үнэ өсчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн есдүгээр сараас 0.2 хувиар өссөн үр дүнг харуулж байна. Харин өнгөрсөн 10 дугаар сарын үр дүнтэй харьцуулбал 0.24 хувиар буурчээ. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
86%
0kmh
0%
Лха
17 °
Пүр
4 °
Баа
5 °
Бям
11 °
Ням
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ