13.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 17, 2024

Нийгэм

Гурван чиглэлд нийтийн тээврийн автобусууд 01:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Зуны улиралтай холбогдуулан  Таван шар-Ботаник, Нисэх-МУБИС-Ард, “Зунжин- Долоон буудал-МУБИС чиглэлд нийтийн тээврийн автобус 22.30-01.30 цаг хүртэл өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлнэ хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Зуслангийн чиглэлд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр чиглэлд тээврийн гурван хэрэгсэл, Гоодой-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл явж эхлэх юм байна. Мөн Баянбулаг-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл үйлчлэх аж.

“Талын салхи” мотофестиваль эхэллээ

“Талын салхи” мото уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхлэсэн бөгөөд Нийслэлийн төв гудамжинд мото парад зохион байгууллаа. Мөн уралдааны нээлтийн үйл ажиллагаа Тэрэлж-Болор амралтын газарт үргэлжлэх юм байна. Энэ үеэр рок попын оддын тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Тус наадмын гол ач холбогдол нь залуу мотоцикл сонирхогчдод замын хөдөлгөөний дүрмийг танин мэдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар мэдлэг олгох зорилготой гэдгийг...

10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд...

Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж,  баяр наадмын бэлтгэл  ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм. Харин хотын даргын...

Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулав

Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгөх үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд боллоо. Өнөөдөр нийт  25 фургон автомашиныг Эрүүл мэндийн яамнаас Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгөв Улсын хэмжээнд 159 суманд түргэн тусламжийн автомашин өгөхөөс  100 автомашиныг хүлээлгэн өгсөн аж. Хөдөөгийн замд саадгүй зорчино гэсэн хүсэлтийг үндэслэн фургон автомашиныг сонгосон хэмээн Эрүүл мэндийн яамны удирдлагууд хэллээ.

Хүнс хөдөө аж ахуйн салбарынхан нээлттэй ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 36,1 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 53,8 хувь тус салбарт ажиллаж байна. Энэхүү салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Иргэн танд зөвлөе” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж үг хэлэв. “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ...

29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.

Шадар сайд наадмын бэлтгэл ажилтай танилцана

Монгол уламжлалт үндэсний их баяр наадам ирэх сард болно. Үүнтэй холбогдуулан баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцахаар болжээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, доторх засварын ажилтай танилцах аж. Тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сур, шагайн харвааны гадна, дотно тохижилт, 500 автомашины зогсоолын тохижилтын...

Г.Шийлэгдамбыг ирэх даваа гарагт шүүнэ

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурлын тов гарчээ.Тодруулбал шүүх хуралдаан ирэх даваа гарагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно гэж албаныхан мэдээллээ. Тэрээр албан ажлын өрөөндөө их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр шалгагдсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний албан өрөөний сэйфнээс 500 сая төгрөг илэрч Авлигатай тэмцэх газар баривчлан шалгаж дуулиан тарьж байсан.

Бурхан багшийн их дүйчин өдөр

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их Дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн энэ өдрийг НҮБ-аас “Эв...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
moderate rain
13.1 ° C
13.1 °
13.1 °
62%
10kmh
40%
Бям
12 °
Ням
18 °
Дав
22 °
Мяг
16 °
Лха
18 °
- Advertisement -

Шинэ мэдээ