Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.
Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр тухайн жилд хийх бүх нийтийн их...
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл...
“Гоёл-2018” наадам үргэлжилж байна
Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Уг наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлж, 50 орчим нь шалгаран оролцож байгаа аж. Энэ сарын 26, 27-ны 13:00-19:00 цагийн хооронд “Mongolian fashion week” шоу “Blue sky towert” болох юм.
Загвар өмсөгчид 27 байгууллага, бусад бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа толилуулж байгаа. Тэгвэл дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлүүдээр урласан хувцсаараа оролцож...
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээрт өнөөдөр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагууд гарын үсэг зурлаа.
2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна....
Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, мал аж ахуй, хууль эрх зүй болон бусад...
Хүүхдийн найрал дууны наадамд 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцов
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өнөөдөр гала тоглолтоо хийлээ. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.
Энэ...
“Мөнгөн мод”-ын эзэд тодров
"Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам УДБЭТ-т өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм.
Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцлов. Тайз дэлгэцийн 12 бүтээл,...
281 төрлийн бүтээгдэхүүн устгажээ
Цагаан сар дөхөж, бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн сарын 20-ноос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж эхэлжээ. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх уг шалгалтад улсын 360 байцаагч оролцож буй юм байна.
Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн, нийт 750 объектыг одоогоор шалгажээ. Үүний 312 нь худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр...
“Улаанбаатар марафон” эхэллээ
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.
Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Марафоныг...
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
85%
2kmh
75%
Лха
-8
°
Пүр
-5
°
Баа
-5
°
Бям
-9
°
Ням
-17
°
- Advertisement -