-12.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 26, 2024

Онцлох

Featured posts

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж буй. Тиймээс хотын...

Хаврын тариалалтад 54.1 мянган тонн буудайн үр бэлэн болжээ

ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах үеэр ХАА-н салбарын зарим тоон мэдээллийг хүргэлээ. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд 2023 оны эцэст тоолсон нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая нь буюу 36.8 хувь нь оны эхний 4 сард төллөөд байна. Хаврын тариалалтад буудайн үр 54.1 мянган тонн бэлэн байгааг ҮСХ...

Б.Баасанхүү ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо  жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн бөгөөд өчигдөр олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэв. Тодруулбал, эхний өдөр Монгол Улсын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн  48 кг-ын жинд өрсөлдсөн Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Манай тамирчин Монголын жүдочдын зургаа дахь алтан медалийг хүртсэн...

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол,...

Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд  зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах...

Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад буй. Сонгогч нь тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэх юм. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл тухайн саналыг...

Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална

Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ.

1085 автобус утасгүй интернэттэй болно

Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас  өнгөрсөн сарын 8-аас...

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
snow
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
85%
3kmh
75%
Лха
-8 °
Пүр
-4 °
Баа
-3 °
Бям
-6 °
Ням
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ