Энэ онд 17 хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлжээ
Хойд эцэг нь таван настай охиноо хүчирхийлсэн хэргээс үүдээд олон нийт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудлыг төрөөс анхаарах цаг болсныг сануулж эхэллээ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс таван настай охины хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
“Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг.
Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төв анх...
О.Алтансүх: “Хүүхдийн тусламжийн 108” төвийн хамгаалах байранд охиныг хамгаалалтад авсан
Хойд эцэг нь таван настай охиноо хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан билээ. Одоогийн байдлаар охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн 108” төвийнхөн хамгаалалтад аваад байгаа юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс таван настай охины хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн талаархи мэдээлэл энэ сарын 14-нд олон нийтийн сүлжээгээр гарсан. Одоогийн...
Элчин сайдын томилгооноос үүдэж 15 сайдын нэрсийг гацаажээ
У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр эцэслэгдэж, Ерөнхийлөгчид өргөн барьсан ч тодорхойгүй байдалд ороод байна. Тодруулбал, сайд нарын нэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвшилцөхөөр хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас эдгээр 15 сайд ашиг сонирхлын ямар нэг зөрчилгүй гэсэн хариу өгсөн ч асуудлыг Х.Баттулга Ерөнхийлөгч гацаасан нь хэд хэдэн шалтгаантай бололтой.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон Р.Бурмааг ҮХЦ-ийн...
Д.Эрдэнэбат: Би энэ УИХ-ыг тараасай гэж бодож байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Шинэ сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан байгаа. АН шинэ сайд нарын томилгоон дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайдад Ерөнхийлөгч хуулийн хугацаанд хариу өгөх ёстой. Хуулийн хугацаа долоо хоног. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход АН-ын бүлэг төрийн эрх ашгийн үүднээс нээлттэй, шударга хандсан. Улс оронд өнөөдөр үүссэн нөхцөл байдал,...
Цагдаагийн албан хаагчдын тэтгэмжийг хасахгүй
"Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гараад буй. Үүнд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт тайлбар хийжээ. Тэрбээр "Ийм зүйл байхгүй. Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй.
Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй,ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана." гэсэн...
АНУ-ын визний нөхцөл хөнгөрөх үү
Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхлүүллээ.
АНУ-д зорчиж буй манай иргэд...
Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож тарьсан мод...
Сүгияама Тэрүзо Улаанбаатарын түүхийг харуулсан гэрэл зургуудаа дэлгэлээ
Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг нээлтээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн хамт түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэж, тухайн цагийн үйл явдлуудын талаар харилцан ярилцсан юм.
Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн...
АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ
МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайдад:
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга...
Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах захирамжаа Ерөнхийлөгч хүчингүй болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.
Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
52%
8kmh
75%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-5
°
- Advertisement -