Г.Занданшатар: Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ
Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.
Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө...
Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн мөн ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.17/ хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүн, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Ж.Батзандан: Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөх санал хүргүүлсэн. Бүх сайд нарыг "давхар дээл"-тэй УИХ-ын...
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ
Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын...
Монгол улс “Өрийн урхи”-нд гүн баттай орсноо дэлхий нийтэд зарласан...
“Өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдээд 100 хонохдоо амжуулсан чухал 30 ажлын магнайд “Чингис” бондын өрийг дарсан гэж оруулжээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Мянганы Сорилтын корпорацтай гэрээ байгуулж 350 сая ам.долларын санхүүжилт баталгаажлаа” зэргээр зээл авч өрөө шийдвэрлэсэн болон нэмж авахаар үзэглэсэн гадаад зээлтэй холбоотой асуудлыг онцолжээ. Харин Монгол...
Төлбөрийн хугацаа дууссаныг мэдсэнгүй юу
“Авлигатай тэмцсээр ажлаас халагдав” хэмээн мэдэгдээд буй эрхэм хатагтай улстөрийг сайтар ухаарч, ойлгоогүй бололтой. Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Үгүй л дээ....Баяраа минь...МАН чиний чадвар мэдлэг боловсролыг мэддэг ойлгодогтоо бас чамайг энэ байтугай ажлыг чадна гэсэндээ албан тушаалд томилсон юм биш ээ....Зүгээр л Амараад төлбөр төлсөн. Харин тэр төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ...Улс төр ийм л байдаг...” хэмээн жиргэжээ. "Өмнөх сайд намайг ажил хийлгэдэггүй байсан" хэмээн гомдоллож,...
Дасгалжуулагч Д.Энхбаярт туслах гэгээн үйлст нэгдээрэй
Монгол Улсын түүхэнд өвлийн спортын төрөлд анхны Алтан медалийг авчирсан тамирчин Б.Сумьяаг танихгүй хүн цөөхөн билээ. Тэгвэл түүний дасгалжуулагч багш Д.Энхбаярыг хүний амьдралд хэлж ирдэггүй зовлон түүнийг дайрчээ. Тэрбээр элэгний хүнд өвчин туссан тул Энэтхэг улсад элэг шилжүүлэх хагалгаанд орохоор болоод байгаа аж. Хагалгааны зардалд 230 сая төгрөг шаардлагатай болсон тул элэг нэгт монголчууддаа хандаж сайн сэтгэлийн угаас хандив тусламж үзүүлэхийг уриалж байгаа юм...
0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50000 төгрөг олгоно
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус...
З.Энхболд: Элчингүүдийг эргүүлэн татах нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн эрх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу...
НЗДТГ-ыг 12 дугаар сарын 31-ний дотор нүүлгэнэ
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг арванхоёрдугаар сарын 31 гэхэд Яармаг руу нүүлгэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ыг барьж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
“Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
1kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-5
°
Бям
-12
°
- Advertisement -