Нэг өрхийн бодит орлого 2.4 хувиар багасав
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 178.3 (10.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 27.2 (1.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн үүрэг, цагийн нөхцөл байдлын талаар илтгэв.
Монгол Улсын баг нийт...
Нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортыг нэмэгдүүллээ
Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр19,8 мянган тн нүүрс тээвэрлэж байсан бол өдрийн дундаж ачилт 700 машин 74,2 мянган тонн болж нэмэгдсэн.
Хамгийн өндөр түвшиндөө өдөрт 1028 тээврийн хэрэгсэл 100.8 мян.тн нүүрсийг ачуулав.
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй.
“Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажлууд...
Санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгана
МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ.
Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн...
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.
Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин,...
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.
2023...
Төөрсөн, сураггүй болсон 294 иргэнийг эсэн мэнд олж, 14 иргэнийг эрэн хайж байна
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Г.Занданшатар: Дижитал шилжилтэд бүрэн шилжиж, төр, иргэн, хувийн хэвшлийг шаардлагатай мэдээллээр хангах хэрэгтэй
https://www.youtube.com/watch?v=0b8iFGCGfBQ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын эрхзүйн зохицуулалт сайн хэдий ч хэрэгжилтийн шатандаа тэгш шударга байдал алдагдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Улс орны эдийн засгийн байдал, хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төсөл тул гишүүд нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. Иймд санал хураалтыг хойшлуулж, иргэдэд хуулийн төслийг сурталчлан таниулах, талуудын саналыг тусгах зэрэг ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахыг холбогдох байнгын...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-8.9
°
C
-8.9
°
-8.9
°
86%
1kmh
100%
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-6
°
Ням
-12
°
Дав
-10
°
- Advertisement -