-2.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 24, 2024

Онцлох

Featured posts

Э.Сугирзав: Голомтод нь очоогүй ч мэргэжлийн ур чадвараараа хүний амь нас аварсан гэж бодож сэтгэлд үлдсэн дуудлага тэр байсан

#Nematimes булангийн өнөөдрийн зочноор Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Эрдэнэзандангийн Сугирзав оролцож байна. Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2018 онд төгссөн. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Таван жил ажиллаад дүү төрүүлж өгнө гэж хүүдээ амлаж анх ажилд орж байв. Амлалтаа биелүүлж албаны бэлэн...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК-д ажиллалаа. “Энержи Ресурс” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 40 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байжээ. Иймд Шадар сайд Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн...

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна. Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын...

1085 автобус утасгүй интернэттэй болно

Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас  өнгөрсөн сарын 8-аас...

Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ хүлээлгэн өглөө. Тэдгээр хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүлээн авав. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам эвслийн удирдлагууд ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль,...

Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд ₮64 тэрбумын татвар төлжээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 39,3461 жуулчин ирсэн...

Өвлийн аялал жуулчлалыг дэмжин ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, 2023 онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан түүхэн амжилттай ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийн арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. https://www.youtube.com/watch?v=erTwPjoQNCM

Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад буй. Сонгогч нь тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэх юм. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл тухайн саналыг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
86%
3kmh
75%
Пүр
6 °
Баа
3 °
Бям
3 °
Ням
4 °
Дав
5 °
- Advertisement -

Шинэ мэдээ