БНСУ руу хоёр удаа нислэг үйлдэнэ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын чиглэлийн дагуу энэ сард БНСУ руу хоёр нислэг үйлдэнэ.
Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас иргэдээ татан авах аж. УОК-оос хоёрдугаар сараас эхлэн гадаад руу тогтмол тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж, тусгаарлах байруудыг бэлдэж байна. Нислэгүүдийн зөвшөөрлийг гадаад улсуудаас авахаар хүлээж байгаа бөгөөд үүний дараа хуваарийг олон нийтэд тодорхой зарлана гэдгийг Монгол Улсын...
21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон...
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Сүүлийн үед манай улсад шүлхий өвчин газар авч олон аймаг, сумдад онц байдал зарлаж хөл хорио тогтоогоод байгаа. Тэгвэл хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шүлхий өвчин гарч онц байдал зарласан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
У.Хүрэлсүх: Бид өндөг, тахианы мах, бүр давсаа хүртэл импортоор авч байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлэх санаачилга дэвшүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын төрийн бодлогын цөм нь монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой юм. Иймд хүнсний...
Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.05.14) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин...
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас...
“Нийслэл хот хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааны шагналтнууд шагналаа гардан авлаа
Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд: Хүүхэд, өсвөр үеийнхний санал бодлыг сонсох, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн бодит оролцоог бий болгох зорилготой “Нийслэл хот хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааныг 2020 оны 02 дугаар сарын 04-өөс 2 үе шаттайгаар зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Уралдаан нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 нас, 10-13 насны сурагчдыг хамарсан бөгөөд уралдаанд нийт 94 бүтээл ирснээс
Гар зургийн уралдаан: 6-9 насны ангилалд
1-р байр: БЗД- ийн...
Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулж 13.8 мянган тонн мах нөөцөлжээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд үргэлжлүүлэн нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах,...
Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө
2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм.
2018 онд 202.000 өрх яндан зуух ашиглаж байсан бол 2019 онд...
Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байхыг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг арванхоёрдугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх.Нийслэлийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
61%
3kmh
75%
Мяг
-13
°
Лха
-9
°
Пүр
-5
°
Баа
-7
°
Бям
-13
°
- Advertisement -