Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ
Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах...
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно
Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч л 95 зөвшөөрлийг...
Газраа чөлөөлсөн 25 иргэнд нөхөн олговор олгоно
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.
Нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын...
"Тимон" гишүүнээ сэрүүн зүүднээсээ сэр...
Нэгэн үе "Тимон” нэрээр дуулж явсан хип хопчин Н.Учрал өдгөө УИХ-ын гишүүний өндөр сэнтийд залраад байгаа. "Их Засаг” их сургуулийн өв залгамжлагч тэрбээр ёстой л баян эцгийн буянд бүхнийг гүйцэлдүүлж яваа гэхэд хилсдэхгүй. Баян эцгийн буянаар зовлон үзээгүй тэрбээр гишүүн болсон ч бодит амьдралаас тасарчихсан юм яриад л тэнгэр дээгүүр ниссээр явах юм. Тэгбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хөдөө орон нутгийн хүүхдийг 8 нас хүртэл нь...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
МАН-ын XXVIII Их хурал хоёр өдрийн турш хуралдаж намынхаа дүрмийг шинэчилж, өнөөдөр 21.40 минутад 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тус намын 15 дахь даргаар Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав.
МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд төлөөлөгчид аймаг, дүүргээрээ хуваагдан санал өгөв. У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63,1 хувь буюу 775 хүний санал авсан...
Талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэг шударгаар шийдэгдэх эсэхт гэдэгт эргэлзэж байна гэв
ЗТХЯ-нд өнгөрсөн наймдугаар сард хүн амины хэрэг гарч Т.Гомбосүрэн амиа алдсан билээ. Тэгвэл өнөөдөр талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.
Талийгаач аав Р.Төмөрхуяг "Миний хувьд, манай гэр бүлийнхний хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Учир нь хуулийн хяналтын байгууллагынхныг энэ хэргийг үнэн зөв шийдээд өгөх болов уу гэж найдан чимээгүй байсан ч бодсоноор болсонгүй. Шүүх хэргийг татаж...
Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа
Улаанбаатар хотыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөжүүлэхэд дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хараа сүмбэр” ХХК-ийн барилгын материалын Жоби үйлдвэртэй танилцлаа. Хараа сүмбэр компани 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд дотооддоо Герман стандартаар барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна болон дотоод засал чимэглэлийн 53 нэр...
Д.Амарбаясгалан: Өрхүүдийн мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчилж, авах ёстой өрхийн хүүхдүүдэд мөнгө олгоно
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгө олголт дээр алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, нийт иргэдээсээ уучлал хүслээ.
Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч буй Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Үндэсний Статистикийн хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар нь хоорондоо мэдээллээ...
“Дугуйн өдөр” парад, тэмцээн болно
Нийслэл хотыг үүсгэн байгуулсны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр” буюу дугуйн парад, тэмцээн 2020 оны энэ сарын 31-ний өдөр болно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар зохион байгуулах энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл,...
Хөгжлийн банкны асуудлаарх 166 гэрчийг оролцуулсан гурван удаагийн сонсгол болно
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны өчигдрийн хуралдаанаар нийтийн сонсгол явуулах товыг тогтоов.
Түр хорооны сонсголыг ирэх оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтсон байна. Эхний шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал,...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
85%
2kmh
100%
Лха
-9
°
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-15
°
- Advertisement -