-10.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Онцлох

Featured posts

Ерөнхийлөгчийн сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалт эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07 цагт эхэллээ. Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч тэдгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул манай улс анх удаа дахин санал хураалт явуулахаар...

Ерөнхийлөгч Б.Хурцыг БНСУ-д суух Элчингээр томилох боломжгүй гэж үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал...

Монгол Улсын Ерөнхийлөгч АмЧам-ын уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариуллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж...

Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай нягт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 2017-06-02 ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны...

АНУ-д гэрийн хорионд байсан охин Монгол биш болохыг тогтоожээ

АНУ-ын Индиана мужийн Мэри Хеллер гэгч эмэгтэйн үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж байсны нэг нь Монголоос үрчилж авсан хүүхэд байсан хэмээн сошиалаар мэдээлэл цацагдаж байсан билээ. Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департаментад хандсан. Төрийн департментаас "Дээрх хоёр охины хэн нь ч...

Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хувь буурна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Тэрээр “Тавантолгой түлш”, “ДЦС-IV” компани, Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” компанид ажиллалаа. Ерөнхий сайд эхлээд “Тавантолгой түлш” компанийн хоёрдугаар үйлдвэрийн шугам, савлагааны хэсэг, шинээр суурилуулсан тоног төхөөрөмж зэрэгтэй танилцав. “Тавантолгой түлш” ХХК-ийнБаруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан...

“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо

Өнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын...

Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд...

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг даалгав

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх...

Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна, Би шалгуулахад бэлэн

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл уг УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа билээ.  Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хамаагүй. Тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
67%
5kmh
40%
Дав
-15 °
Мяг
-14 °
Лха
-8 °
Пүр
-8 °
Баа
-3 °
- Advertisement -

Шинэ мэдээ