23.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 6, 2024

Онцлох

Featured posts

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай” А/451 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийг амжилттай зохион байгуулж ирсэн. Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн харулдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын...

Алтанбулаг боомтоор гурван хоног иргэдээ татна

УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-10-нд 09.00–18.00 цагийн хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болжээ. Нутаг буцах хүсэлтэй иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдсан бичиг, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт,...

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна....

100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын...

Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийж байна

Нийслэлийн Засаг даргын 06-р сарын 09-ний өдрийн А/800 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Туул голын эрэг дагуу 5 чиглэлд /Тэрэлж, Хэрлэн, Туул голын дагуу /Хар усан тохой – Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн гүүр – Маршалын гүүр, маршалын гүүр – Яармагийн гүүр, Яармагийн гүүр – Сонсголонгийн гүүр, Сонсголонгийн гүүр – Нисэхийн эцэс /хадан хясаа/ НОБГ, НЦУГ-тай хамтран иргэд олон нийтэд анхааруулах, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгөн ажиллаж...

Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг төслийг 2020-2023 онд БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хоёр чиглэлээр хэрэгжүүлэх юм. Тодруулбал, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон...

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар өнөөдөр асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд амьдралд хөл тавьж буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар тэдэнд өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн...

Цэцэрлэг, сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг элүүлэх хугацаа, зохион байгуулалтын хэлэлцэн шийдвэрлэлээ. УОК-ын өчигдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын сургалтын байгууллагыг есдүгээр сарын 1-нээс нээх эсэх асуудлыг хэлэлцэж, зарим үе шат, дэс дараалал, зохион байгуулалтыг дахин боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын баг бүх шатны сургууль, цэцэрлэгийг эхлүүлэх зохицуулалтыг дахин боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулав. Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл...

Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж...

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг дахин нэг сараар сунгана

Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
23.1 ° C
23.1 °
23.1 °
14%
3kmh
0%
Мяг
24 °
Лха
11 °
Пүр
14 °
Баа
4 °
Бям
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ