Хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн саналаас эхлээд хэлэлцэх халуухан сэдвүүдтэй хаврын чуулган өнөөдрөөс ирэх долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.
УИХ-ын дарга М.Энхболд энэ хаврын чуулганаар гишүүдийн хариуцлага, ёсзүйг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Тэрбээр чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ "Иргэдийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдуулж байгаа хариуцлага, ёсзүйн асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг...
Ш.Батхүү: Миний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл үүслээ
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж залилан хийсэн хэрэгт сэжигтнээр татагдан өдгөө хорих 461-дүгээр ангид саатуулагдаж буй “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү хорих ангиас захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын иргэн, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү миний бие эрүүгийн хэрэгт яплагдагчаар татагдан таван жил шалгагдаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.
Нэг. СТАНДАРТ...
Х.Баттулга:Хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж буй нь хүн төрөлхтний ёсноос гадуур жигшүүрт үйлдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ
Ерөнхий сайд аа
Хүндэт зочид оо
Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг.
Ерөнхийлөгчийн хувиар нийт...
Х.Бат-Ялалт: Ж.Мөнхбат 70,80 сая долларын "нүүрс" хулгайлснаасаа илүү Монголд аюултай зүйл хийсэн
https://www.facebook.com/yagtvvnshig2017/videos/550177848702297/
Алиалагчийн хувцас өмсөөгүй Ерөнхий сайддаа баярлалаа
Бяртай Засгийн газрын тэргүүн гэгдээд байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бусад сайд нарыг бодвол стиллэг нь гэж хэлж болно. Учир нь тэрбээр Ерөнхий сайд болсон цагаасаа баяр бүрт зориулан хувцаслаж, түүний фэйсбүүк, твиттертээ хийж гангардаг уламжлалтай болсон гээд хэлчхэд хилсдэхгүй. Тухайлбал, тэрбээр цагаан сараар дээл өмсөөд, морь унаад давхиж байгаа зургаа оруулан мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн цэргийн баяраар алаг хувцас өмсөөд, цэргүүдтэй сэлфи хийсэн бол Казах ард түмний Наурызын баяраар мөн л Казах хувцас өмсөөд мэндчилгээ дэвшүүлээд...
Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр нарыг ч шалгах хэрэгтэй
УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.03/ ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь...
Улсын сургууль муу учир Ц.Цогзолмаа сайд хувийн сургуульд хүүхдээ өгдөг гэнэ үү
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам хамгийн их асуудалтай салбараар тодроод байгаа. Учир нь МАН-ын засаг гарч ирснээс хойш энэ яам гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын нүүр үзээд байгаа. Шинэ сайд Ц.Цогзолмаа салбартаа шинэчлэл хийж, ажилчдаа хална гэж ажлаа аваагүй байхдаа яриад эхэлчихсэн хүн. Тэгвэл тэрбээр салбарын сайд нь хэрнээ өөрийнхөө хүүхдийг хувийн сургуульд сургаж байгаагаа бахархалтайгаар яриад, хувийн сургуулийн сургалтыг магтаж, улсын сургуулийг "доош...
Аяллын визийн төлөө амь хайргүй тэмцэж байгаа иргэдээ нэг харчхаач дарга нар аа...
Монголчууд аяллын визээр Солонгос улс руу очиж ажил хийхийн тулд амь хайргүй тэмцэж байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах цэг дээр хэдэн зуугаараа дараалал үүсгэж байна. Уг нь нийслэлийн хэмжээнд 9 компани визийн мэдүүлэг авдаг гэнэ. Гэхдээ энэ дөрөвдүгээр сарын визийн мэдүүлэг өгөх очер дууссан учир иргэд ийнхүү нэг цэг дээр бөөгнөрсөн байна. Аяллын визээр гарч ажил хийх гээд амь хайргүй тэмцэж байгаа иргэдээ хараад манай том дарга нар нэгийг бодож хоёрыг тунгаахаар л нөхцөл байдал үүсч байна. Учир нь...
“ДАХИН ТЭВЧИХГҮЙ”
Хүүхэд хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна.
Сайн дураараа нэгдсэн ээжүүдийн санаачилгаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг тайван жагсаалыг зохион байгуулаж байна. Тэд улс төрийн ямар нэгэн эрх ашиг агуулсангүй, харин эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг эргэн харж, хүүхдийг хүчирхийлсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагыг эрх баригчдад хүргүүлэхээр болжээ.
Учир нь өнгөрөгч онд бэлгийн хүчирхийлэлд 198 хүүхэд өртсөн нь долоон ангийн анги дүүрэн...
Орон сууцны хорооллын дундах газрууд эзэнтэй болно
Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нэмэгдсэн юм.
Тухайлбал, дээрх арга...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
7.1
°
C
7.1
°
7.1
°
49%
1kmh
40%
Пүр
0
°
Баа
0
°
Бям
-0
°
Ням
-5
°
Дав
-4
°
- Advertisement -