Монгол, Узбекистаны Гадаад харилцааны сайд нар уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.О.Саидовтой Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 23-нд уулзав.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад хийж буй төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллаж буй Гадаад хэргийн сайд Б.О.Саидовт талархал илэрхийлэв....
ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн...
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн...
Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлтэй танилцав
Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.
Судлаачид Монгол...
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны даргын айлчлал Иж...
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогчийг хүлээн авч уулзав
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруаг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” олон улсын бага хурлыг зохион байгуулах санаачилгыг анхнаас нь дэмжин, биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.
Мөн...
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна
Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн...
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаныхны хамт тус улсын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хил дамнасан ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, тэмцэх, алба хаагчдыг сурган мэргэшүүлэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Газар хөдлөлтийн хяналтын сүлжээний төсөл болон хот суурин...
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Угтэй уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Угтэй уулзлаа. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
0.1
°
C
0.1
°
0.1
°
47%
1kmh
40%
Бям
-3
°
Ням
-13
°
Дав
-16
°
Мяг
-11
°
Лха
-8
°
- Advertisement -