22.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Улс төр

Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг...

“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэ нь УИХ-аас төсвийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж байгаа анхны тохиолдол юм. Энэ талаар өнөөдөр /2022.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн...

Шадар сайд Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо. 2005 онд байгуулсан хоёр орны Засгийн...

Төрийн байгууллагад сошиал сүлжээ ашиглахыг хориглов

Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм. Нэг талаараа хүний эрхэнд халдсан мэт харагдаж байгаа ч нөгөө утгаараа бас л байж болох шийдвэр. Сошиал орчин хүний амьдралын нэг хэсэг болтлоо хөгжиж байна. Ажил, амьдрал, сошиал гурвыг ялгаж салгаж ойлгохгүй хүмүүс ч олон болжээ. Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах...

Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв

Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ: Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй...

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллалаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллав. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард тус компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. "Эрдэнэс Тавантолгой" компани 2022 онд нийт 1,1 тэрбум ам.долларын орлого олсон бол бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11,5 сая тн нүүрс борлуулж,...

Усны газар байгуулав

“Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний...

Чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гаалийн албан...

Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах...

Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө

- Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Төрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
22.1 ° C
22.1 °
22.1 °
17%
6kmh
0%
Дав
23 °
Мяг
26 °
Лха
17 °
Пүр
18 °
Баа
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ