-11.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 22, 2024

Улс төр

“Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав

Үндэсний инновацийн тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа. Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын...

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр (2022.11.16) зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам удирдан явуулав. Уг...

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна. 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах...

АЙЛЧЛАЛ: Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилд багтааж ашиглалтад оруулах саналыг тавилаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол,...

10-ны өдөр хүртэл өөр газар шилжих эрхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоолоо. Үүнээс өмнө шилжсэн хөдөлгөөний бүртгэлийг улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч болон ХХААБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.   Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилт, түүнийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
85%
0kmh
0%
Бям
-3 °
Ням
-13 °
Дав
-16 °
Мяг
-9 °
Лха
-6 °
- Advertisement -

Шинэ мэдээ