-12.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 26, 2024

Улс төр

Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно

2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ. Шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон гэж Ерөнхий сайд үзэж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших...

Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн. Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг...

УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулав

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг албан ёсоор байгуулагдлаа. УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээ байгуулагдсан парламент нь Монгол ардын нам 65, Ардчилсан нам 9, Монгол ардын хувьсгалт намын нэг, бие даагч нэг гэсэн төлөөлөлтэй. УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх 6 удаагийн парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, УИХ-ын наймдугаар тойрог Баянхонгор аймгаас МАН М.Билэгт УИХ-ын 12...

Байнгын хороодын шинэ дарга нарыг томилов

Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн (2017.11.03) хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан. Иймээс Байнгын хорооны даргад нэр...

У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ

УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэж, хагас жил тутам УИХ-д танилцуулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон. Хөтөлбөрийн биелэлтийн явцыг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гарган, УИХ-д хүргүүлсэн бөгөөд өнгөрсөн 11 сарын хугацааны хэрэгжилтийн явцын...

А.Гансүхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна. Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн...

Ерөнхийлөгч дахиад хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн Хуульд хориг тавих тухай албан бичигт: “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны...

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч...

Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.11.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
snow
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
72%
7kmh
100%
Лха
-9 °
Пүр
-4 °
Баа
-3 °
Бям
-5 °
Ням
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ