-8.9 C
Ulaanbaatar
Лхагва, 11 сар 27, 2024

Улс төр

Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг олгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэснийг хэллээ. Тодруулбал, 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр өнөөдрөөс ирэх сарын 7-ны хооронд ногдол ашиг хүртэхээр болж байна. Хэрэв аудитын байгууллага дүгнэлтээ хуулийн хугацаанд багтаан хийж дуусгавал нэг өдрийн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар,...

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, Т.Аубакир, Х.Баделхан, С.Батболд, Д.Батлут, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Г.Занданшатар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Тогтохсүрэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Н.Энхболд, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарын 52 гишүүн Монгол Улсын...

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулжээ.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр хэлэхдээ “Үндэсний баялгийн сан нь дотроо Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна. Ирээдүйн өв сангийн орлого өнөөдрийн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувьд төвлөрч, энэ сан бүрддэг. Хуримтлал 2030 он хүртэл...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол...

Канад Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд...

Үндэсний аудитын газарт улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлжээ. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд хүлээн авсан юм. Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 22-нд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов....

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-г 2024 оны гуравдугаар сарын 22-нд хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгос хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд улам бүр гүнзгийрэн хөгжиж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарт эрчимтэй хамтран ажиллаж буйн зэрэгцээ төрийн албаны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
86%
1kmh
100%
Пүр
-3 °
Баа
-2 °
Бям
-6 °
Ням
-12 °
Дав
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ