Монголын боловсрол, шинжлэх ухааны vйлдвэрчний эвлэлvvдийн холбооны Залуучууд, хvvхдийн хорооны дарга С. Зоригтбаатартай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2005 оноос эхлэн ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд идэвхийлэн оролцож яваа бєгєєд 8000 гаруй хvvхэд, залуучуудад энэ чиглэлээр лекц уншжээ. Бид Монголд аюулын харанга дэлдээд байгаа ДОХ-ын тархалтыг зогсоохын тулд юу хийж болох талаар ярилцлаа.
-Хvмvvсийн ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэг нь нэмэгдэж байна. Гэвч євчний тархалт улам л ихсээд байх юм?
- Тийм ээ, хvн болгон ДОХ-ыг мэддэг. Тэгтэл ДОХ-ын тархалт ихэсч байна. Vvнд дvгнэлт хийх хэрэгтэй юм. ДОХ-ын халдвараас хvн єєрийгєє хамгаалахын тулд энэ тухай ойлголтыг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, гар нvvр, шvдээ угаадаг шиг ДОХ-оос урьдчилан сэргийлэхийг амьдралдаа дадал болгох хэрэгтэй. Энэ тухай ойлголт vргэлж толгойд нь зурсхийж ордог л байх ёстой гэсэн vг
юм. Єнєє vед манай хvvхэд залуучууд ялангуяа 16-35, насныхан хамгийн эрсдэлтэй бvлэгт орж байна. Тэд ихэнхдээ бэлгэвчгvй хавьталд ордог. Тиймээс єсвєр насныхан vvнийг чандлан мєрдєж, амьдралдаа хэвшил болгооч гэж хэлье. Би нэг бодит жишээ ярья. Тєв аймгийн нэг суманд "тэмбvv Батаа" нэртэй нэгэн хvн байжээ. Энэ хvн євчин авснаа эмнэлэгт vзvvлээд мэдсэн гэсэн. Харамсалтай нь тvvний євчтэй гэдгийг эмнэлгийн ажилтан бусдад тараасан байна. Vvнээс л болж тэр хvн ийм хоч авч. Гэтэл арван жилийн дараа тухайн сумын хvн амын 60 гаруй хувь нь тэмбvv євчний халдвартай байсан нь vзлэгээр тогтоогдсон байна. Энэ жишээгээр хvнд туслалгvй, ялгаварлан гадуурхвал цаад хор уршиг нь ямар аймаар болохыг хэлэх гэсэн юм. ДОХ-ын халдвар ч гэсэн тав арван жилийн дараа ийм маягаар хvрээгээ тэлэхийг vгvйсгэх аргагvй болжээ.
Бас нэгэн бодит жишээ хэлье. Америкт 18 настай охин шvдээ авахуулаад ДОХ-ын халдвар авсан байдаг. Энэ нь 1990-ээд оны vед болсон явдал. Тэгээд тэр охин энэ євчин ганцхан бэлгийн замаар дамждаггvй болохыг хvмvvст мэдvvлэхээр олны ємнє ил гарч ирсэн. Тэрбээр амьдралынхаа хугацааг ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд зориулж, хоёр тэрбум ам.доллар цуглуулж, єєрийн адил євчинд шаналсан хvмvvст тэр мєнгєє зориулсан байдаг. Тэгэхээр манайд ч гэсэн ДОХ-ын халдвәр авсан хvн олны ємнє ил гарч, энэ чиглэлээр ажиллаж байгаа хvмvvстэй хамтран ажиллавал илvv бодитой vр дvнд хvрнэ гэж бодож байна. Гэхдээ тухайн хvн єєрєє хvссэн тохиолдолд шvv дээ.
-Єнєєдєр халдвар авсан хvн ил гараад ирвэл манай нийгэм хvлээж авахад бэлэн биш байна. Ташаа мэдээллээс болж нэг эмэгтэй амиа алдсан тvvх бий шvv дээ?
-Хэрэв хvлээж авбал цаашид эсргээр нєлєєлєх нєлєє их гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хvнийг шоу маягаар гаргаж ирэхгvй байх л даа. Харин халдвар авсан нэг хvнийг бодлоготойгоор олны ємнє гаргаж ирвэл нийгэмд цочрол єгч, урьдчилан сэргийлэх ажилд илvv бодитой нєлєє vзvvлнэ. Манайхны боловсролын тєвшин єндєр болж байгаа болохоор хvлээж авах байдал гайгvй байх гэж бодож байна. ДОХ-той тэмцэх маш олон тєрийн болон тєрийн бус байгууллагууд байна. Эдгээр байгууллагууд vйл ажиллагаагаа практикт нийцvvлж ажиллавал бодитой ажил болно.
-Манай улсын Эрvvл мэндийн яам ДОХ-ын халдварын 36 дахь тохиолдлоо бvртгээд байна. Тохиолдлууд сайн дурын шинжилгээний vндсэн дээр илэрсэн байдаг уу?
-Зарим нь сайн дурын шинжилгээгээр, зарим нь тандалт судалгаагаар илэрсэн байдаг. Гэхдээ энэ бvхэн нууцын зэрэглэлтэй. Манай ХЄСYТ-ийн эмч мэргэжилтнvvд л Тагнуулын ерєнхий газрын ажилтнууд шиг л
ажилладаг юм билээ. Хvний євчний нууцыг тараах ёсгvй.
-Сайн дурын шинжилгээнд хамрагдагсад нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнvvд хэлдэг. Гэтэл шинжилгээ єгєхєєс эмээж яваа хvмvvс тvvнээс олон бий нь мэдээж?
- Єєрийгєє ДОХ-ын халдвар авсан байх вий гэж айж яваа хvмvvс зєндєє бий, Ийм айдастай хvмvvст хандаж хэлэх vг байна. Та єєрийгєє гvн айдаст автуулж, хvн биш байдалтай явж байх хэрэггvй. Энэ айдас таныг 5-10 жил дагаж явна. Тvvний дараа ДОХ туссан ч бай, vгvй ч бай таны амьдрал айдсаас болж богиносно шvv дээ. Хvний амьдрал богинохон. Тиймээс айдсаа давж шинжилгээ єгєх хэрэгтэй л гэж зєвлємєєр байна. ДОХ-ын халдвар геометрийн лрогрессоор єсч байна. Нэг вирус тээгчийн ард идэвхтэй 10, идэвхгvй 100 хvн байдаг гэсэн судалгаа байдаг. Хvмvvс ДОХ-ын халдвар авангуут нас бардаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл ийм биш юм. Тухайн хvний дархлаанаас хамаардаг. Зарим нэг нь гараа зvсээд тэр нь эдгэхгvй байсаар байгаад амиа алдах, эсвэл ханиад тусч хvндрэх маягаар нас барах тохиолдол байдаг. Ерєєсєє хvний" дархлааны онцлогоос л болно. Энэ євчний халдвар аваад 30 жил амьд явж байгаа хvн ч бий шvv дээ. ДОХ болон БЗДХ илрvvлэх шинжилгээ єгч байгаа хvмvvс нэг зvйлийг анхаарах хэрэгтэй. БЗДХ євчин 20 гаруй байдаг. БЗДХ євчин 3-30 хоногийн дотор илэрдэг бол ДОХ-ын халдвар З-6 сарын дотор илэрдэг. Гэтэл хvмvvс эрсдэлтэй хавьталд орсныхоо дараа єдєр нь л шинжилгээ єгч єєрийгєє халдваргvй гэж ойлгодог. Манай ХЄСVТ сайн дурын шинжилгээнд хамрагдагсдын дараалалд дарагддаг болсон. Гэтэл зарим хvмvvс ДОХ-ын шинжилгээний бичгийг рын хаалгаар авч байгаа нь санаа зовоодог. Холбогдох байгууллагынхан vvнд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна.
-ДОХ-ын халдварыг зєвхєн эрсдэлтэй бvлгийнхэн авдаг гэсэн ойлголт ард хоцорчээ. Гэхдээ биеэ vнэлэгч нартай хатуу тэмцмээр байна. Ялангуяа оюутнуудыг нэргvй биеэ vнэлэгч гэдэг болж?
- ДОХ-ын халдвар хэнийг ч ялгахгvй. Ялангуяа залуу vеийнхэн эрсдэлтэй бvлэгт орж байна. Баян, ядуу гэж ялгахгvй байна. "Монгол газар”-ын Мянганбаярыг ДОХ-ын халдвар авсан гэж шуугицгаалаа. Гэхдээ халдвар аваагvй нь нотлогдсон. ДОХ-оос сэргийлэх бvх арга хэмжээг амьдралдаа зуршил болгох хэрэгтэй юм. Биеэ vнэлэгч нарыг шинжилгээнд албадан оруулдаг гэсэн. Тэднийг хvчээр албадан шин¬жилгээнд оруулах хэрэгтэй. Оюутны байр, зочид буудалд ДОХ-ын халдвар тараах эрсдэлтэй бvлэг байдаг. Тэнд замбараагvй бэлгийн хавьтал болж байдаг.
-ДОХ-ын халдвараас урьдчилсак сэргийлэх хамгийн боломжтой аргыг хэлэхгvй юу?
-ТVБ-ын зарчим гэж байдаг. Энэ нь Тэвчье, Vнэнч, Бэлгэвч гэсэн vгс юм. Хэрэв эхний зарчмуудыг биелvvлж чадахгvй бол бэлгэвч хэрэглэ. Бэлгэвч ДОХ-ын халдвараас 100 хувь хамгаална л гэж хэлмээр байна.