Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.03/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.02-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 374 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
Үүнд:
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 8 хүн,
- Тусгай үүргийн онгоцоор ирсэн 120 хүн /давтан/,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулагт тусгаарлагдсан 209 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
- Тандалт, судалгааны зорилгоор УХТЭ, УГТЭ, СХД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 8 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэн.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 44 хүн байна. Үүнд:
- Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 16 хүн,
- Гэрийн тусгаарлалтад шилжсэн 15 хүн,
- Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 178 хүн тусгаарлагдсанаас 141 нь эмчилгээнд хамрагдаж, бусад нь ажиглалт, хяналт, тандалтанд байна.
- Эмчилгээнд хамрагдсан иргэдээс 118 нь биеийн байдал хөнгөн, 23 нь хүндэвтэр байна.
- Улсын хэмжээнд амралт, сувилал, зочид буудал, эмнэлэг зэрэг тусгаарлан ажиглах байруудад нийт 1812 хүн байна.
- Шинээр 20 хүн тусгаарлалтанд орсон бол, гэрийн тусгаарлалтанд 1 хүн шилжсэн байна.
- Тусгаарлалтанд байгаа иргэдээс архаг хууч өвчтэй 113 хүн байна.